Ерөнхий танилцуулга
Энэхүү үйлчилгээний нөхцөл нь "Мэйн Стрит Финанс ББСБ" ХХК-ний "Pays" зээлийн аппликэйшнд таны тодорхой мэдээллийг хүлээн авах, хадгалах, уг зээлийн нөхцөлд заасан зорилгоор ашиглах, таны ирүүлсэн мэдээллийн дагуу боловсруулалт хийх эрхийг олгох эрх зүйн үр дагавар бүхий хууль зүйн баримт бичиг юм.
Та үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрсөн тэмдэглэгээг сонгож баталгаажуулснаар дурьдсан үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно. Иймд үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцахыг зөвлөж байна.
Бүртгүүлэх мэдээлэлд дараах зүйлс орно:
·Гар утасны дугаар
·Овог, нэр
·Регистрийн дугаар
·Харилцагчийн байршил (Location)
·E-Mongolia Апп-аар дамжуулан илгээсэн хувийн мэдээлэл (иргэний үнэмлэхийн мэдээлэл, ажил эрхлэлтийн байдал, орлогын мэдээлэл, оршин суугаа хаяг г.м)
Анхааруулга: Бид таны хувийн мэдээлэл болох овог нэр, регистрийн дугаар, зураг, утасны хадгалагдсан дугааруудыг зөвхөн зээл олгох судлах, эргэн төлөлт зэрэг зээлийн үйл ажиллагаанд ашиглах болно.
1. Олгох зөвшөөрөл ба эрх
Та энэхүү үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрснөөр "Мэйн Стрит Финанс ББСБ" ХХК-нд дараах зөвшөөрөл, эрхийг олгох болно:
a.Таны үүсгэсэн, дамжуулсан хувийн болон санхүүгийн мэдээллийг хүлээн авч, хадгалах.
b.Таны үүсгэсэн, дамжуулсан хувийн болон санхүүгийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх, тэдгээрийн үнэн зөвийг шалгаж баталгаажуулах.
c.Таны мэдээллийг таны авах боломжтой зээлийн хэмжээ, нөхцөлийг тодорхойлох, зээлийн гэрээний төслийг боловсруулахад ашиглах.
d.Цуглуулсан мэдээллийг үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, шинэ бүтээгдэхүүн гаргахтай холбоотойгоор дотоод хэрэгцээнд ашиглах.
2. Хэрэглэгчийн үүрэг
Та "Pays" зээлийн аппликэйшнд хувийн болон санхүүгийн мэдээллээ оруулахдаа дараах үүрэг хүлээнэ:
a.Хуурамч мэдээлэл оруулахгүй байх.
b.Бусдын хувийн болон санхүүгийн мэдээлэл оруулахгүй байх.
3–4. Зөрчил ба хариуцлага
3.Хэрэв Та 2.a-д заасныг зөрчин хуурамч мэдээлэл оруулсан тохиолдолд "Мэйн Стрит Финанс ББСБ" ХХК таны зээлийн хүсэлтийг хянаад зээлийн гэрээ байгуулахаас татгалзах эрхтэй.
4.Хэрэв Та 2.b-д заасныг зөрчин бусдын нэр, хувийн болон санхүүгийн мэдээллийг ашигласан бол компани гэрээ байгуулахаас татгалзах эрхтэй. Та өөрийн хууль бус үйлдлийн улмаас учруулсан аливаа гэм хор, хохирлыг бүрэн хариуцна.
5. Аюулгүй байдал ба хяналт
"Мэйн Стрит Финанс ББСБ" ХХК нь таны мэдээллийн аюулгүй байдлыг хангах, аппликейшнийг зүй бусаар буюу хууль бус зорилгоор ашиглахаас урьдчилан сэргийлэх зорилгоор:
·Аппликейшнд хандах таны хандалтын түүхийг хадгалах.
·Хийж байгаа аливаа үйлдлийн түүхийг хуулийн хүрээнд ашиглах эрхтэй.
Зээлийн үйлчилгээний нөхцөл (Loan Terms)
| Зээлийн дүн |
50,000 MNT – 2,000,000 MNT |
| Зээлийн шимтгэл |
2,000 MNT |
| Эргэн төлөлтийн хугацаа |
3, 6, 9, 12, 24 сар (зээлийн дүн болон бүтээгдэхүүний төрлөөс хамаарч) |
| Зээл сунгах |
Ямар ч хугацааны зээлд 0–2 удаа сунгах боломжтой |
| Жилийн хүүгийн хувь (APR) |
0% – 36% |
Компанийн эрх, үүрэг
a.Хэрэглэгчийн хувийн мэдээллийн өөрчлөлтийг Монгол улсын бүртгэлийн эрх бүхий байгууллагаас гаргуулан авах.
b.Хэрэглэгчийг хууль тогтоомж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах; шаардлагыг хангаагүй тохиолдолд гэрээг цуцлах.
c.Дараах тохиолдолд урьдчилан сануулалгүйгээр зээлжих эрхийг түр хаах, шаардлагатай бол гэрээг дуусгавар болгоно:
i.Гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн;
ii.Зээлийг хууль бус үйл ажиллагаанд ашигласан;
iii.Худал мэдээлэл өгсөн;
iv.Хууран мэхэлсэн;
v.Компанийн үйл ажиллагаанд саад учруулсан;
vi.Үйлчилгээг бусад хэрэглэгчдэд хортой, зүй зохисгүй байдлаар ашигласан;
vii.Хэрэглэгчийн эрх зүйн чадвар дуусгавар болсон;
viii.Хууль, хяналтын байгууллагаас ирсэн мэдэгдлийг үндэслэн зээлийн эрхийг хаах шаардлага гарсан.
8–9. Нөхцөл өөрчлөлт ба баталгаажуулалт
8.Уг үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулж болох бөгөөд энэ тохиолдолд өөрчлөлтийн талаар "Pays" аппликэйшнд мэдэгдэнэ. Мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор үл зөвшөөрсөн талаар мэдэгдээгүй тохиолдолд уг өөрчлөлтийг хүчин төгөлдөр гэж үзнэ.
9.Та энэхүү үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч "Pays" аппликэйшний өөрийн санхүүгийн мэдээллийг үнэн зөв бөглөнө. Мэдээллийн үнэн зөвийг хурууны хээ уншигч төхөөрөмжөөр баталгаажуулна.
Энэхүү үйлчилгээний нөхцөл нь зээлийн гэрээ байгуулсан буюу зээл олгох амлалт өгсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Та үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцаж, зөвшөөрөх эсэхээ шийднэ үү.
© 2025 "Мэйн Стрит Финанс ББСБ" ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.